Бетон эдлэлийн үйлдвэр нь 2015 онд байгуулагдсан орчин үеийн дэвшилтэд технологи, техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож, 20 гаруй инженер, техникч, мэргэжлийн ур чадвартай ажилчидтай, жилдээ 12000м3 төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компанийн нийт ажиллагсдын 80 орчим хувь нь барилгын үндсэн мэргэжлийн зэрэгтэй, дадлага туршлагатай ажилчидтай. Бид шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийг холбосон, орчин үеийн үндэсний хэмжээний цогц үйлдвэр болохоор мэргэжлийн сургуулиудтай хамтарч, суралцагч оюутнуудыг үйлдвэрлэлд дадлагажуулах түшиц үйлдвэр болон ажиллаж байна. Ингэснээр нэг талаар оюутан залуус үйлвэрийн дадлага, туршлагатай сайн боловсон хүчин болж бэлтгэгддэг, нөгөө талаар тэдэнд мэдлэг, туршлагаасаа зааж сургасны хирээр ажилчдын мэргэжлийн ур чадвар улам чадварждаг.

Манай мэргэжилтнүүд өөрийн нийлүүлчдээс авдаг бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрийн лабораторит шинжилгээг тогтмол хийж, Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна.Бетон эдлэлийн үйлдвэр нь худгийн дугуйвч, худгийн таг, дулааны шугамын сувгийн тэвш, дулааны сувгийн хучилт, сувгийн тулгуур дэр, ус зайлуулах

суваг, таг, үерийн усны хоолой, авто замын хашлага, явган замын хашлага, хавтан зэрэг 30 гаруй төрлийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж байна. 

Бид чанартай цемент, угаасан элс, дайрга, бетон нэмэлт ашиглаж, зуурсан М250-М400 маркын зуурмаг, Оросын үйлдвэрийн чанартай арматураар бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж, технологийн уураар шарж бэхжүүлдэг тул бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлдэг.

Бид бүтээгдэхүүнийхээ хэв хашмалыг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэг тул стандартын болон стандартын бус бүх төрлийн төмөр бетон хийцийг харилцагч нартаа санал болгож, захиалгын дагуу хийж гүйцэтгэдэг давуу талтай.