Байгууллагын товч танилцуулга

“Түшиг даян оргил” ХХК нь бетон хийц, эдлэлийн үйлдвэрлэл, төмөр хийц, бэлдэлцийн үйлдвэрлэл зэрэг барилгын дэд бүтцийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш бүтээн байгуулалтын томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүд дээр төрийн болон хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Бид дулааны шугам, үерийн ус зайлуулах байгууламж, цэвэр ус, бохир ус зайлуулах зэрэг дэд бүтэц, эрчим хүч, дулаан хамгамжийн барилга, байгууламжуудын угсралт, гүйцэтгэлийн ажилд шаардагдах чанартай, бат бөх, стандартын шаардлага хангасан төмөр, бетон хийц эдлэлүүдийг санал болгодог.

Эрхэм зорилго

Хэрэглэгчийг дээдэлж олон улсын стандартад бүрэн нийцсэн, чанартай үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлж, бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлэн импортыг орлох, өндөр чадвар бүхий цогцолбор үйлдвэр болох

Алсын хараа

Инновацийн шийдлийг агуулсан орчин үеийн дэвшилтэд технологи бүхий бүтээгдэхүүнээр үйлчлэх үндэстэн дамнасан компани болох

Үнэт зүйлс

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж
  • Түргэн шуурхай, чанартай гүйцэтгэл
  • Техникийн тэргүүлэл, эрүүл аюулгүй ажиллагаа
  • Үр бүтээмж
  • Хүндлэл

Үзэл баримтлал

  • Мэдлэг ба хөгжил
  • Багийн ажиллагаа
  • Өөриймсөг байдал
  • Үүрэг хариуцлага

Манайхыг сонгох 5 шалтгаан

  • Бид салбартаа тэргүүлэгч
  • Бид 100% үндэсний хөрөнгө оруулалттай компани
  • Бид шинэ шинэлэг технологиудыг шуурхай нэвтрүүлдэг
  • Бид хийж чаддаг
  • Борлуулалтын дараах засвар үйлчилгээнд та санаа зовох шаардлагагүй.