Бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо түшиглэн бүх төрлийн төмөр эдлэл хийх төмөр хийцийн  үйлдвэрлэлийг ашиглалтад оруулаад байна. Төмөр хийцийн үйлдвэр нь үйлчлүүлэгчийн хүссэн загварын дагуу гоёлын болон энгийн хашаа, гүйдэг хаалга, бүх төрлийн деталь хийц, шат, карказ угсралт, рекламны самбар, барилгын сараалжин хашаа зэрэг бүх төрлийн төмөр хийц, барилга зам гүүр, хөшөө дурсгал, уул уурхайн эдлэлүүдийг хийж гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлийг олон улсын барилгын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна.

Бид барилгын компаниудтай хамтран ажиллахын сацуу хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгын дагуу хэрэгцээт төмөр бэлдэц, төмөр хийцийг цаг хугацаанд нь гүйцэтгэхэд түүхий эд, тоног төхөөрөмж хийгээд мэргэжлийн түвшинд ажиллах боловсон хүчний баг хамт олон хэзээд бэлхэн.